Цар тахалын үеэр тариаланчдыг ядуурлаас гаргасан бизнес: PinDuoDuo

Anujin
7 min readJan 10, 2021

--

Пиндуодуо-г эхлүүлэхээс өмнө Хуанг ( CEO) болон тэдний баг хамт олон Пинхуахуо-г бүтээсэн ба энэ нь шууд худалдааны загвараар үйл ажиллагаагаа явуулж байв. Хэдэн сарын дараа гуравдагч платфор(third-party platform) дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг Пиндуодуо үүссэн. Энэхүү Пиндуодуогийн бизнесийг онцгой болгож буй зүйлүүдийг дурдвал:

Тариаланчийн гараас бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэгчдэд шууд хүргэдэг ба ингэснээр олон шатлалтай уламжлалт худалдааны процессийг халж чадсан. Энэхүү олон шатлалт худалдааны процесс нь худалдагч тал буюу тариаланчийн хувьд ямар нөлөөтэй байсныг авч үзье. 2018 оноос өмнөх жилүүдэд хөдөө орон нутгийн цахим худалдаа 25,6 тербум доллараас $142,5 тербум болтол өссөн ч энэ ашгаас тариаланчид хүртэх нь харьцангуй бага байсан. Харин пиндуодуо гарч ирж мерчант худалдаачдыг халж өгснөөр хэрэглэгчид хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болж тариаланчид бүтээгдэхүүнээ шууд борлуулах боломжтой болсон.

2011 оноос эхлэн хятадын цахим худалдааны зах зээлд багийн худалдан авалт гэсэн ойлголт гарч ирж,хөгжсөн ч Пиндуодуо компани багийн худалдан авалтыг өмнөх загвараас нь арай өөрөөр хөгжүүлсэн нь худалдан авагчдийн худалдан авах сонирхолыг бий болгож өгсөн. Ердийн багийн худалдан авалтаас ялгаатай нь PinDuoDuo хэрэглэгчдэд хямдрал эдлэх энгийн аргыг санал болгосон ба хэрэглэгчид ч тэрхүү tipping point-д хүрэх эрмэлзэлтэй байсан. Хэрэглэгчид single buyer price болон team buyer price-аас сонголт хийн худалдан авалт хийх боломжтой ба ганцаараа худалдан авалт хийхэд тухайн бүтээгдэхүүний үнэ ердийн үнэ байж, багаар худалдан авалтын үнэ нь илүү хямд үнийг тэдэнд санал болгодог. Нийт хүмүүсийн 99% нь бараа бүтээгдэхүүнийг хямдралтай худалдан авч болохуйц багийн нэг хэсэг болохыг хүсч байсан. Ингэснээр нэг талдаа худалдан авагчид байж болох хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнийг авах боломж нөгөө талдаа худалдагчид бараа бүтээгдэхүүнээ нэг дор олноор нь борлуулах боломжийг олгож байв.

Team Purchase

Илүү хэмнэж, худалдан авалтаа илүү хөгжилтэй байлгах гэсэн компаний урианд нийцүүлж тоглооом тоглон, хөгжилтэйгээр шоппинг хийх туршлагыг хэрэглэгчдэд бий болгохоор зорьсон. DuoDuoOrchard гарсан даруйдаа хэрэглэгчдийн дунд хит болж чадсан. 2019 оны эцсээр 2 сая виртуал мод таригдсан ба ингэж виртуал мод тарьснаар хүмүүс эцэст нь үнэгүй жимс авах гэх мэт урамшууллыг авдаг. Харин виртуал модыг ургуулахын тулд ус, бордоо гэх мэт зүйл хэрэгтэй ба эдгээр зүйлсийг худалдан авалт хийн бусад мини тоглоомуудыг тоглосноор авч болох юм. Мөн тоглоомыг илүү хөгжилтэй байлгахын тулд хүмүүс найзынхаа модноос ус хулгайлах гэх мэт зүйлийг хийх боломжтой. Энэхүү стратегийн бодлого нь ямар зөв бодлого байсныг хэрэглэгчийн өсөлтөөс харж болно.

DuoDuoOrchard

Пиндуодуогын бас нэг хэрэглэгчийг татах, төвлөрүүлэх маркетинг нь 2018 он гэхэд өдөр тутамд 1 тербум хэрэглэгчтэй WeChat-тай бий болгосон стратегийн түншлэл гэж бодож байна. Маркетингийн бодлого талаасаа WeChat-ийн хэрэглэгчдийн ам дамжсан яриа нь Пиндуодуо-д олон тооны хэрэглэгч цугларах нэг суваг болж өгсөн. Гэхдээ хамгийн том хэрэглэгчийг татсан зүйл нь 1хэн долларын онцгой худалдаа борлуулалт гэх мэт аппликейшний онцгой болзолууд нь хямд наймаа хийдэг хүмүүсийн сонирхолыг татсан.

Пиндуодуогийн бизнесийн гол үзэл баримтлал нь дундаж өрхийн орлого нь бага 600сая гаруй хүн амыг хамарсан Хятадын хөдөө орон нутагруу чиглэж тэдгээрийг ядуурлаас гаргах, тариаланчдийг хэрэглэгчидтэй нь, зах зээлтэй нь холбож өгөх нөгөө талаас хятадын худалдан авах чадвар багатай хүмүүст хямд үнэтэй бүтээгдэхүүн санал болгох байсан. Хятадын хөдөө нутгийн логистикийн дэд бүтэц, ухаалаг төхөөрөмж гар утасны нэвтрэлт харьцангуй муу бөгөөд энэ сегментед бизнесүүд үйлчилгээ үзүүлэх нь харьцангуй багабайсныг Пиндуодуо олж харан зах зээлийн сегментээ болгон авсан. Энэхүү зах зээлд тулгарч буй хамгийн голасуудал нь худалдагч буюу тариаланчдыг платформдоо нэгтгэх үйл ажиллагаа байсан. Учир нь дээр хэлсэнчлэн хөдөө орон нутагт ухаалаг хэрэглээ бага тиймээс цахим худалдаа болон бусад дагалдах know how буюу туршлагагүй учраас Пиндуодуогийн зүгээс хамгийн нэгдүгээрт фермерүүдэд бизнес эрхлэх, борлуулалт хийх, маркетинг хийх зэрэг сургалтыг явуулах шаардлага тулгарсан. Энэ хэрэгцээ шаардлагыг ч Пиндуодуогийхон маш сайн зохицуулж чадсан ба тэр нь DuoDuoFarm хөтөлбөр юм.

Пиндуодуогийн бизнесийн гол үзэл баримтлал нь Хятадын хөдөө орон нутагруу чиглэж тэдгээрийг ядуурлаас гаргах, тариаланчдийг хэрэглэгчидтэй нь, зах зээлтэй нь холбож өгөх Пиндуодуогийн бизнесийн гол үзэл баримтлал нь Хятадын хөдөө орон нутагруу чиглэж тэдгээрийг ядуурлаас гаргах, тариаланчдийг хэрэглэгчидтэй нь, зах зээлтэй нь холбож өгөх байсан. DuoDuoFarm хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газраас хэт ядууралтай гэж үзсэн мужууд болох Хятадын баруун өмнөд болон баруун хойд хэсгийн Nujian(), Baoshan(), Wenshan зэрэг хотуудын тариаланчдыг платформдоо нэгтгэсэн. DuoDuoOrchard тоглодог хүмүүст 500000 кг гаруй жимсийг хүргэсэн ба эдгээр жимснүүдийг ч эдгээр мужуудаас авдаг байна. Нийтээрээ ядуу тариаланчид орлогоо нэмэгдүүлж, бүтээмж нь дээшилж, өндөр санартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын болруулалтыг хийж тогтмол орлогтой болсон. 2019 оны байдлаар PinDuoDuo 150000 гаруй худалдаачдыг платформдоо нэгтгэсэн ба 2024 он гэхэд өөр 7 мужаас 1000 DuoDuoFarmer нэмэхээр төлөвлөж байгаа. Мөн PinDuoDuo хөдөө орон нутгийн салбарыг сэргээх цахим худалдааны плртформыг бий болгосноор тосгоноо орхин хотруу ажиллахаар явсан залуу үеийхнийгээ гэртээ харин орон нутгийн тариалангын бизнест ажиллах боломжоор хангаж өгснөөрөө том үүрэг гүйцэтгэсэн.

COVID19 цар тахал бүх дэлхийг донсолгож ЭЗ-ийн олон үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Хятадын ЗГ 2020 оны 1-р сараас эхлэн улс орон даяар хөл хорио тогтоосны дараа тариаланчдын бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн ч , эдгээр бүтээгдэхүүн нь тосгоноос гарч хот уруу хүргэгдэх боломжгүй болов. Эрэлтийн хувьд хүмүүс хотоос хөл хорионд хэрэглэх хүнсээ нөөцөлж байсан. Пиндуодуо энэ эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг арилгахын тулд COVID19 нэрвэгдсэн тариаланчдад бүтээгдэхүүнээ live streaming-ээр дамжуулан сурталчилж борлуулах порталыг санал болгосон. Ингэснээр тариаланчид 2017 онд гарсан Хятадын хамгийн том нийгмийн сүлжээний нэг болж чадсан ТикТок аппликейшний live streaming хийх анхан шатны мэдлэгийг олж аван лайваар бүтээгдэхүүнээ сурталчилах болжээ. Тариаланчдийг Live streaming хийхэд нь мужийн захирагч, удирдлагынхан тэдэнтэй нэгдэн бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулдгийг харуулах гэх мэт хамтарсан ба ингэж лайв стрийминг хийснээр 35000 лайв стрийм байршуулж, 27.5 сая гаруй захиалга авч, эхний 5н долоо хоногтоо 120мянга гаруй тонн бүтээгдэхүүн борлуулжээ. Пиндуодуо нь Засгийн газартай хамтарч фермерүүдэд үзүүлж буй тусламжаа үргэлжлүүлэн хамгийн хүнд нөхцөл байдалтай байсан Hubei мужаас 500 фермерийг дэмжин платформдоо нэгтгэсэн. 2020 оны 5сарын байдлаар ядууралд нэрвэгдсэн 230 хошууг оролцуулаад ХАА-н 400 орчим газарт тариалан эрхэлдэг 180 мянган фермерүүдийг хамруулжээ.

DuoDuoFarmer LiveStream

Дараа нь тариаланчдын тариалалт хийх 3-р сар ирж тариаланчид үр бордоо, тариалах тоног төхөөрөмж худалдан авах мөнгөний хомсдолд орсон ба үүнийг Пиндуодуо хаврын тариалалтын хөнгөлөлтийн фестивалаараа шийдэж чадсан. Пиндуодуо ХАА-н томоохон брендүүдтэй хамтран ажилласны үр дүнд тариаланчдын үйлдвэрлэлийн зардлыг бууруулхад нь туслах зорилгоор худалдан авалт хийн тэрийгээ тариаланчдад хөнгөлөлттэй үнээр зарж борлууснаар тариаланчид нийт 42 сая долларыг хэмнэж чадсан. Мөн фестивалд ХАА-н их сургууль, ХАА-н мэдээллийн технологийн үндэсний судалгааны төвийн агрономич, мэргэжилтнүүд тоног төхөөрөмж, хортон шавж устгах, ухаалаг ХАА-н үйлчилгээ зэрэг сэдвээр онлайн сургалт явуулж энэ нь ч үр дүнгээ өгж тариалан эрхлэгчид орчин үеийн технологийг ашиглан үр ашгийг дээшлүүлэх, гар хөдөлмөрийн оролцоог багасгах, эцэст нь ашиг орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон.

COVID19 цар тахалын үеэр PinDuoDuo хийсэн ажиглалтаасаа 3 зүйлийг Дэлхийн банкны семинар дээр хуваалцсан

1. Хүмүүс хүн цугласан хүнсний дэлгүүрүүдээс зайлсхийж олон хүмүүс онлайн худалдан авалт хийх болсон.

2. Цар тахалын үеэр хүмүүсийн хувьд итгэлцэл их чухал болсон. Худалдан авагчид маск, гэр ахун шинжтэй бүтээгдэхүүнийг худалдан авахдаа найз нөхдийнхөө хэрэглэдгийг авах юмуу таньдаг хүнийхээ авсан барааг худалдаж авах, худалдаэ авахаасаа өмнө аюулгүй байдлын стандартыг хангасан үгүйг шалгадаг болсон. Еранхийдөө итгэдэг найз нөхөдтэйгөө хамтран худалдан авалт хийх хандлагатай болсон.

3. Хуьийн хамгаалах хэрэгсэл гэх мэт түгээмэл хэрэглэгддэг барааны нөөц дууссанаас болж үнийн өсөлт бий болсон.

Улс орнууд хөл хорио тогтоохоо зарлаж хүмүүс хүнсний хомсдол үүсэх эсэхэд санаа зовж эхэлсэн. ХАА-н бараа бүтээгдэхүүний тасралтгүй зөөвөрлөхийн тулд PinDuoDuo засгийн газартай хамтран ажилласан ба мөн хэрэглэгчдийг платформоор худалдаэ авалт хийх нь аюулгүй гэсэн мэдрэмж төрүүлэхийг зорьсон. Ийм үйтээн самуунтай, тодорхойгүй цаг үед итгэлцэл болон аюулгүй байдал нь PinDuoDuo-ийн хэрэглэгчийг татах гол хүчин зүйл болж өгсөн.

2019 оны 4 сард PinduoDuo нь тариаланчдын ургацаа борлуулах хүртэл туслах замаар тэдний ядуурлыг бууруулах зорилготой DuoDuoFarm хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь PinDuoDuo, орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний хүрээлэнг хамарсан 3 талт түншлэлийн загвараар явагддаг. Ирээдүйн өсөлтийн хувьд PinDuoDuo ирэх 5 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн 1 сая онлайн дэлгүүрийг дэмжих төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэхүү хөтөлбөр нь ойрын 5 жилдээ тогтвортой явагдана гэж тодорхойлогдож байна. Мөн тариаланчдын ур чадварыг дээшлүүлэхийн тулд цахим худалдааны үйл ажиллагаа, маркетингийн мэдлэг, болон хотын хэрэглэгчдэд бараагаа сурталчилах зэрэг сэдвүүдээр мэдлэг олгохуйц DuoDuoUniversity-г бий болгосон. Үүнийг онлайн сургалтын платформ болгохоор зорьж байна.

Мөн PinDuoDuo нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээгдэхүүний эрэлтийн таамаглал дэвшүүлэн тариаланчдад тариалангийн хугацаанаас өмнө дэвшүүлсэн таамаглал, мэдээллээ өгдөг. Ингэснээрээ тариаланчид хэрэглэгчийн эрэлтийг хангалттай нийлүүлж орлогоо нэмэгдүүлэх боломж нь нэмэгдсэн. Манай багийн хувьд PinDuoDuoгийн явуулж буй хөтөлбөрийн хүрээн дэхь сургалтууд нь өргөн хүрээний, урт хугацааны сургалт биш энгийн мэдлэг олгох цөөн тооны сургалтууд учир сургалтын онлайн платформ ашиглан шаардлагатай гэж үзсэн сургалтуудыг байршуулаад, цаашдаа хиймэл оюун ухаан дээр суурилсан үйл ажиллагаагаа илүү хөгжүүлж, мөн коронагийн үед тариаланчдын асуудлыг шийдсэн фестивал зохиосон шиг том биш ч жижиг, жижиг асуудлыг шийдсэн, үнэ цэнэ шингээсэн хэрэгтэй фестивал юмуу үйл ажиллагааг уламжлал болгон тогтмол зохион байгуулвал зүгээр санагдлаа.

Пиндуопуогийн бизнест үүсэж болзошгүй аюул:

1рт хүчтэй өрсөлдөгч- Энэхүү багаар худалдан авах платформыг анх “Taobao Tejiaban” гаргаж байсан ба хөдөө орон нутаг, амьдралын түвшин дундуур мужуудыг зах зээлээ болгон сонгож байсан. Үүнийгээ Ali-pay ийн хөүмпэйжээр дамжуулан зарлаж байсан. Мөн “JD Pinguo” гэх групп худалдан авалтын загвартай платформ гарч ирсэн. Энэ 2 компани олон жилийн турш хятадын цахим худалдааны зах зээл дээрхи хамгийн том тоглогчид байсан учир гэнэт зах зээл дээр нь том өрсөлдөгч болон гарч ирсэн жижиг компанитай өрсөлдөхүйц шинэ стратегийн бодлого хөгжүүлэх нь тодорхой. Тиймээс өрсөлдөөний орчиноо судалж өрсөлдөөний давуу байдлаа байнга хадгалж хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй.

2рт Pinduoduo-ийн бизнесийн загвар нь Хятад дахь хэрэглээгээ сайжруулах, upgrade хийх трендтэй огт нийцэхгүй байгаа нь цаашдын үйл ажиллагаанд саад болж болзошгүй.

--

--

Anujin

Knowledge for your business