Бизнес загвар гэдэг нь зах зээл дээр ашиг олох зорилгоор төлөвлөсөн үйл ажиллагааны нэгдмэл цогц бичиг баримтыг хэлнэ. Бизнесийн загвар, бизнесийн төлөвлөгөө 2 юугаараа ялгаатай вэ?
Бизнесийн загвар нь бизнес төлөвлөгөөн дотор гол цөм хэсэг нь болж агуулагддаг. Өөрөөр хэлбэл бизнес төлөвлөгөө нь бизнес загвараа тайлбарлаж дэлгэрүүлсэн бичиг баримтыг хэлнэ. Интернет худалдааны бизнес загварын гол хөшүүрэг нь мобайл платформ, веб интернетийг ашиглах явдал юм. Интернет худалдаа гэлтгүй ямар ч талбарт бизнесийн загвараа амжилттай хэрэгжүүлмээр байвал гол 8 бүрэлдэхүүн хэсгүүдийг үр дүнтэйгээр загвар дээрээ тусгаж өгөх хэрэгтэй.
8 key elements of a business model (Бизнесийн загварын 8 гол бүрэлдэхүүн хэсгүүд)
- Value proposition
Value proposition нь бизнесийн загварын зүрхэн хэсэгт байрлана. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээг яаж, хэрхэн хангаж байгааг value proposition тодорхойлдог. Компани value proposition-доо анализ хийн цаашид улам хөгжүүлэхийн тулд хэрэглэгч яагаад манай брендийг сонгохын оронд нөгөө брендийг сонгон үйлчлүүлэв, тэр бренд нь хэрэглэгчийн хүслийг хангаж чадахгүй бусад брендүүдээс юугаараа давуу талтай байгааг ойлгож мэдэх хэрэгтэй. Хэрэглэгчийн өнцгөөс харвал амжилттай интернет худалдаа нь бүтээгдэхүүн үйлчилгээний санал болголтоо хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлж, хэрэглэгч бүрт тохирсон алхам хийх( купон, пойнт цуглуулах г.м), бүтээгдэхүүний хайлтын зардлыг бууруулах, хүргэлтийн үйлчилгээг зохион байгуулах гэх мэт ажлыг хялбарчилж, цаг завыг хэмнэж өгснөөрөө амжилттай интернет худалдаа гэж тодорхойлогдож байна. Жишээ нь: Амазон компани гарч ирэхээс өмнө ихэнхи хүмүүс захиалга өгөх гэж номын дэлгүүрүүд рүү биечлэн очдог байсан ба зарим тохиолдолд авахыг хүссэн ном нь байхгүй учраас хэд хэдэн долоо хоногоор хүлээж байгаад ахин номын дэлгүүрлүү явж номоо худалдаж авах шаардлагатай байсан. Харин Амазон гарч ирснээр номын хорхойтнуудад бараг бүх хэвлэмэл номыг гэртээ эсвэл оффистоо цагын хязгаарлалтгүйгээр хүргүүлэн авах, мөн хайж байгаа ном нь бэлэн байгаа эсэхийг мэдэх боломжийг олгосон. Мөн Амазон Kindle гарч ирснээр заавал хүргэлт авах шаардлагагүйгээр шууд уншиж болох e-book бүтээсэн нь компаны үйл ажиллагааг нэг алхмаар урагшлуулсан.
2. Revenue model ( Орлогын загвар)
Байгууллагын орлогын загвар нь компани хэрхэн орлого олох, хэрхэн ашиг бий болгох, хөрөнгө оруулалтын капиталын өгөөжийг хэрхэн бий болгохыг тодорхойлно. Бизнесийн байгууллагын гол үүрэг нь ашиг олох ч гэсэн хөрөнгө оруулалтаас давсан хөрөнгийн өгөөжийг бий болгохгүй бол компани ашигтай гэж тооцогдохгүй. Маш олон өөр хоорондоо ялгаатай интернет худалдааны орлогын загварууд гарч ирсэн ч ихэнхи компаниуд эдгээр орлогын загваруудыг дангаар нь юмуу хослуулан хэрэглэдэг.
- Сурталчилгаа ( Advertising revenue model ) Twitter
- Гишүүнчлэл ( Subscription revenue model ) Netflix
- Гүйлгээний төлбөр ( Transaction revenue model ) eBay
- Борлуулалт ( Sales revenue model ) Amazon
- Түншлэлийн орлого ( Affiliate revenue model ) MyPoints
3. Market opportunity ( Зах зээлийн боломж )
Зах зээлийн боломж гэсэн нэр томъёо нь тухайн компаны зорьж буй зах зээл, тухайн зорьж буй зах зээл дээрхи санхүүгийн боломжийг хэлнэ. Компани анхлан зах зээлд нэвтрэхдээ голдуу зах зээлээ жижиг хэсгүүдэд хувааж авч үзэх хэрэгтэй. Зах зээлийн бодит боломж нь зорьж буй зах зээлийн жижиг хэсэг бүрийн орлогын чадавхиар тодорхойлогдоно.
4. Competitive environment ( Өрсөлдөөний орчин )
Компаний өрсөлдөөний орчин гэдэг нь ижил төстэй бүтээгдэхүүн зарж борлуулдаг, ижил зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй бусад компаниудыг хэлнэ. Мөн орлуулж болохуйц бараа бүтээгдэхүүн, зах зээл дээр шинээр гарч ирж болзошгүй хүмүүс байгаа эсэх, мөн үйлчлүүлэгч болон ханган нийлүүлэгчдийн бизнест үзүүлэх нөлөөллийг хэлнэ. Компаний өрсөлдөөний орчинд хэд хэдэн зүйл нөлөөлдөг : Хэдэн идэвхитэй өрсөлдөгч байна, тус бүрийн зах зээлд эзлэх хувь хэмжээ, хэр ашигтай ажилладаг, бүтээгдэхүүнээ хэрхэн үнэлдэг гэх мэт. Аль ч сегментэд олон тооны өрсөлдөгч байгаа нь зах зээл дүүрсэн, мөн тухайн зах зээл дээр ашигтай ажиллахад хэцүү байж болзошгүй гэсэн дохио юм. Нөгөөтэйгүүр өрсөлдөгчгүй зах зээл нь аль хэдийн туршигдаад амжилтгүй болсон зах зээл байж болзошгүй. Тиймээс өрсөлдөөний орчны шинжилгээ нь аль нь болохыг шийдэхэд тусална.
Компаниуд шууд бус өрсөлдөгчтэй байдаг. Шууд өрсөлдөгчид нь адилхан зах зээлийн сегментэд адилхан бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг. Жишээ нь: Priceline, TraveloCity компаниуд хоёулаа онлайнаар хямдралтай онгоцны тийз борлуулдаг тул шууд өрсөлдөгчид. Шууд бус өрсөлдөгчид нь өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг ч бүтээгдэхүүн нь бие биенээ орлож чаддаг тул шууд бус өрсөлдөгчид. Жишээ нь авомашин үйлдвэрлэгч, агаарын тээврийн компани өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ч өөр өөр тээврийн хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгож байгаа тул шууд бусаар өрсөлдөж байна гэсэн үг.
5. Competitive advantage ( Өрсөлдөөний давуу тал )
Компани өрсөлдөгчөөсөө илүү чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл хямд үнээр бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж чадвал өрсөлдөөний давуу талыг олж чадна. Компаниуд ман цар хүрээгээрээ өрсөлддөг. Зарим компаниуд дэлхийн зах зээлийг хөгжүүлж чаддаг бол зарим нь зөвхөн орон нутгийн, бүс нутгийн хүрээнд хөгжүүлж чаддаг.
Компани ханган нийлүүлэгч, логистик, хөдөлмөрийн эх үүсвэрийн таатай нөхцөлтэй, эсвэл компани илүү мэдлэг туршлагатай ажиллагсадтай байж магадгүй. Эсвэл компани бусдын дуурайж чадахгүй бүтээгдэхүүний патенттай, бизнес эрхлэгчдийн танилын сүлжээгээр хөрөнгө оруулалт авсан байж болно. Энэ мэтчилэн 1 өрсөлдөгч бусдаасаа илүү санхүүгийн эрх үүсвэр, мэдлэг мэдээлэл эсвэл эрх мэдэл бүхий нөөцтэй байх үед тэгш хэмт байдал үүсдэг.
Өөр нэг өрсөлдөөний давуу тал нь анхдагч байх. Анхдагч байхын давуу тал нь үйлчилгээ бүтээгдэхүүн үзүүлэх боломжтой зах зээл дээр хамгийн анх гарч ирсний үр дүнд бий болсон өрсөлдөх зах зээлийн давуу байдал юм. Хэрэв анхдагч компаний интерфэйс эсвэл дуурайхад хэцүү брендийг үүсгэсэн бол давуу талаа удаан хугацаанд хадгалах боломжтой.
Өрсөлдөөний зарим давуу талыг шударга бус гэж нэрлэдэг. Шударга бус өрсөлдөөний давуу тал нь бусад компаний худалдан авч чадахгүй зүйлс дээр үндэслээд нөгөө компани давуу байдлаа бий болгох. Жишээ нь: брендийн нэрийг худалдан авах боломжгүй бөгөөд энэ нь шударга бус давуу тал юм. Компаниуд өрсөлдөх давуу байдлаа ашиглан хүрээлэн буй зах зээл дээр илүү их давуу талыг олж авахдаа өөрсдийн хамгийн өрсөлдөх чадвартай хөрөнгөө хөшүүрэг болгон ашигладаг. Жишээ нь: Амазон компани хэрэглэгчийн мэдээллийн бааз, олон жилийн турш хийсэн цахим худалдааны туршлага дээрээ үндэслэн онлайн хүнсний худалдааны бизнес рүү орсон байдаг.
6. Market strategy ( Зах зээлийн бодлого )
Компани хичнээн чанартай байсан ч компаний маркетингийн бодлого, гүйцэтгэл нь маш чухал. Бүтээгдэхүүн үйлчилгээг боломжит худалдан авагчдад сурталчилахын тулд хийдэг бүх зүйлийг маркетинг гэнэ. Зах зээлийн бодлого нь шинэ зах зээлд хэрхэн нэвтрэх, шинэ үйлчлүүлэгчийг хэрхэн татах гэх мэт нарийвчлан тодорхойлсон төлөвлөгөө юм. Жишээ нь: Twitter, Yahoo, Pinterest нь хэрэглэгчдэд контентоо үнэгүй байршуулах, хувийн профайл хуудсууд үүсгэх найз нөхөдтэйгөө холбоо барихад чиглэсэн нийгмийн сүлжээний маркетингийн стратегитай байдаг.
7. Organizational development ( Байгууллагын хөгжүүлэлт )
Олон бизнес эрхлэх ажлыг алсын хараатай ганц хүн эхлүүлдэг ч ганц хүн ганцаараа санаагаа олон сая долларын үнэтэй компани болгон хөгжүүлэх нь ховор. Шинээр байгуулагдаж буй бүх компаниудад бизнес төлөвлөгөө, бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх байгууллага шаардлагатай байдаг. Ерөнхийдөө ажлаа үйлдвэрлэл, тээвэрлэлт, маркетинг, хэрэглэгчтэй харилцах, санхүү, хүний нөөц гэх мэт хэлтэсүүдэд хуваагаад эдгээр чиг үүргийн хүрээнд ажлын байрыг тодорхойлж, дараа нь тодорхой албан тушаал, үүрэг хариуцлагын дагуу ажилтан элсүүлэх ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжинд олон ажил гүйцэтгэх чадвартай цөөн тооны хүмүүсийг элсүүлээд компани өсөхийн хэрээр ажилд авахдаа илүү мэргэшүүлж авч болно. Жишээ нь бизнес эхлэхэд 1 маркетингийн менежертэй байж болно. Гэхдээ 2–3 жилийн дараа 1 маркетингийн менежерийн ажлыг 7 хүний хийж гүйцэтгэх 7 тусдаа ажил болгож болно.
8. Management team ( Менежментийн баг )
Бизнесийн загварын хамгийн чухал элемент нь бизнесийн загварыг жинхэнэ ажил болгож чадах менежментийн баг юм. Хүчирхэг менежментийн багт бизнесийн загварт гадны хөрөнгө оруулагчдын шууд итгэх итгэлийг бий болгох , зах зээлийн онцлог мэдлэг, бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэх туршлага зэрэг чадварууд шаардагддаг. Мөн баг нь муу бизнесийн загварыг аварч чадахгүй ч бизнесийн загварыг өөрчилж, шаардлагатай бол дахин тодорхойлох чадвартай байх ёстой. Бизнесээ эхлүүлэхэд сайн менежерүүдийг тодруулахын тулд эхлээд компанидаа элсэх менежерүүдэд тавигдах шаардлагыг бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь: Дээр хэлсэнчлэн санхүүжилт шаардлагатай тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдаас санхүүжилт босгох туршлага, харилцаа холбоотой эсэх гэх мэт